Ардчилсан намын Д.Ганбатын дүү Д.Ганцэцэг Ардын намын БАГА хурлын гишүүн болжээ

Moderator
2022/01/20

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ганцаараа бүлгийн хуралдаанаа хийж, ганцаараа хэвлэлийн хурлаа хийдэг тухай Ардчилсан намынхан шүүмжилж буй. Гэсэн ч мань эр ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулсаар, хурал хуйгаа хийсээр яваа. Үүнээс нь үүдэн улстөрийн хүрээнд түүнийг эрх баригч хүчний талд ажиллаж байна гэх хардлага ч хүртэл гарах болов. Ингэж хардах үндэслэл нэгээр нэмэгджээ. 

Учир УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, АН-ын Тэргүүн Дэд Дарга Дашдондогийн Ганбатын төрсөн дүү Дашдондогийн Ганцэцэг МАН-ын Бага Хурлын гишүүн болсон тухай нийгмийн сүлжээнд тархаж эхэллээ. Эрх баригч намын Бага хурал 423 гишүүнтэй. Үүний нэг нь Дашдондогийн Ганцэцэг Баянгол дүүргээс МАН-ын Бага хуралд сонгогдож УИХ-д суужээ. 

Д.Ганцэцэгийн хувьд УИХ-ын гишүүн ахынхаа  "Техник Импорт" ХХК-ы Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байгаа аж. Ийнхүү халаас нэгтэй ах дүү хоёр улстөрийн хоёр өөр хүчний удирдах түвшинд ажиллаж байгаа нь яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.98
    2022/01/21

    Монгол улс хэдхээн хүний карманд л багтдаг болсон юм биш үү. Харамсалтай!!!

    Хариулах
  • 192.82.87.12
    2022/01/21

    Батсүхийн Наранхүү,С

    Хариулах
  • 202.55.188.86
    2022/01/20

    нохоын баас

    Хариулах