Намайг сайд болсон өдөр Улаанбаатар утаагүй болсныг анзаарсан уу, гэх жиргээг БОАЖ-ын шинэ сайд бичээгүй гэв

Moderator
2022/01/20

Энэ долоо хоногийн эхээр халаа сэлгээ эрчимтэй үргэлжлэв. Ажлаа хийж чадаагүй БОАЖ-ын сайдын суудалд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ суухаар боллоо. Түүний хувьд нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг нэгэн. 

Тэгвэл шинэхэн сайдыг ажлаа хүлээж авахтай зэрэгцэн нийгмийн сүлжээнд  “Намайг сайд болсон өдөр Улаанбаатар утаагүй болсныг анзаарсан уу” гэсэн үгтэй жиргээ тархсан. Харин үүнийг Б.Бат-Эрдэнэ " миний жиргээ биш, би твиттер ашигладаггүй" хэмээн фэйсбүүк хуудаснаа тайлбар хийсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна