АН-ын бүлгийн гишүүд хоёр талдаа гарч, асуудлыг УИХ-ын дарга шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсээр байна.
Энэ акц өнөөдөр үргэлжилж АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт зориулан лоозонтой чуулганы хуралдааныг эхлүүллээ. Тэд ширээн дээрээ “АН-ын бүлгийн ажиллах бололцоог олго”, “УИХ-ын дарга хууль биелүүлэх үүрэгтэй”, “УИХ-ын даргын дарангуйллын төлөөлөл биш”, “Ардчиллаа хамгаалъя” зэрэг бичгийг байршуулжээ.
АН-ын бүлгийн хэсэг гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, энэ тухай албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлж, чуулганы хуралдаанд мэдээлж, албажуулахыг удаа дараа шаардаж буй. Даргаа огцруулснаас болж, АН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа. Тиймээс УИХ-ын даргыг АН-ын бүлгийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардаж байна.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд “Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл, маргаанаа намдаа эцэслэн шийдвэрлэ. Албан тушаалын тэмцлээр УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулах хэрэггүй” хэмээн алх тогшин анхааруулга өглөө.
Мөн УИХ-ын дарга АН-ын бүлгийн дотоод асуудлын талаар чуулганы хуралдаанд мэдээлэх боломжгүй, тийм хуулийн зохицуулалт байхгүйг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна