Омикрон хүн амын дунд тархчихаад байхад гадаадаас ирсэн иргэдийг ТУСГААРЛАХ шаардлага байна уу?

Moderator
2022/01/12

Манай улсад ОМИКРОН хувилбар бүртгэгдэж, хүн амын дунд тархаад байна. Өнөөдрийн байдлаар ОМИКРОН хувилбарын 10 гаруй тохиолдол илрээд байгаа. Нэг үгээр хүн амын дунд энэ хувилбар хэдийн тархсан байгааг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл УОК-оос Омикрон хувилбарыг тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж байгаа. 

Тэгвэл нэгэнт дотоодод хүн амын дунд энэ халдвар тархчихаад байхад гадаадаас ирсэн иргэдийн тусгайлан зочид буудалд байрлуулах шаардлага байна уу? гэх асуулт урган гараад байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах хэрэгтэй биз ээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.64
    2022/01/13

    Шууд оруулаад бүр хурдан тараах гээ юу? Ямар новшоо яриад байна. Гадаадаас омикрон орж ирээ биздээ хилээ хаа лалруудаа

    Хариулах
  • 1.75.197.118
    2022/01/12

    Мөнгөө хийж амжаагүй бгаа ш дээ цаадуул чинь

    Хариулах