"Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх асуудлаар ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-д шаардлага хүргүүллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл "Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ээж аавууд нэгдсэн байна. Бид ямар нэгэн нам эвслийн шаардлагаар энд ирээгүй юм. Ямар нэгэн улстөрийн арга хэмжээ биш. Хүүхдийнхээ эрх ашгийн хамгаалахын төлөө зогсч байгаа шүү. Манай хүүхдүүдийн Монгол Улсад эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх нь хязгаарлагдаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тойрсон маш олон асуудал бий. Нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч буй тэтгэмж 188 мянган төгрөг. Энэ мөнгөөр амьдрах уу гэдгийг асуумаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог 188 мянган төгрөг эм тариандаа ч хүрэхгүй.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай хамтарч ажиллах ажлын хэсэг гарсан ч өнөөдрийн байдлаар ахиц дэвшил гараагүй учир ийнхүү шаардлага өгч байна. Засгийн газраас нааштай шийдвэр гаргахгүй бол бид энэ хүйтэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ авч гарч ирж тэмцэнэ, жагсана. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар НҮБ болон ХЭҮК болон гадаадад Монгол Улсын асуудлыг хөндөж тавина. Сард олгодог 188 мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ. Асран хамгаалагч нар 123 мянган төгрөгөөр хүүхдээ асарч байна. Гэтэл цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Ийм хэмжээнд хүргэхийг шаардана" гэлээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.229.121.197
Бид нарыг улсад хэрэггүй гэж үзэж байна Даруйхан асаргаа болон эмний мөнгө нэм Эсвэл төр биднийг асрамжиндаа авч харах хэрэгтэй
Хариулах64.119.25.221
Дэмжиж байна
Хариулах66.181.186.109
Эм тариа байтугай 1 сарын пампарс ч авч хүрэхгүй байна
Хариулах66.181.185.38
байнгын асаргаанд буюу хэвтэрт байдаг хүмүүсдээ анхаарах төрийн цогц бодлого л хэрэгтэй байгаа юмаа. хбиргэн болон хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир төрөөс мөнгөө нэмүүлэх хүсэлт тавиад л ханш унаад л шаардлага тавиад байх уу? энэ хүмүүсийг ажлаар хангаад орлоготой сэтгэл зүйн хувьд амар тайван хамт олонтой болгоод асаргааны асуудлыг төр гэрээлэн гүйцэтгүүлэх үү? гэдэг нь төрийн чамбай шийдвэрээс шалтгаалах юмдаа. гэртээ байдаг асран хамгаалагчдын маань зарим нь хби, хб хүүхдийнхээ хамт гэр бүлийн хүчирхийлэлд байгаа ч юм уу хэн мэдлээ.