Гурван сар дуншсан ачаа бараанаас ТЭНГЭРТ ХАДСАН ТЭЭВРИЙН хөлс нэхэж байна

Moderator
2022/01/12

Өнгөрсөн оны аравдугаар сарын дунд Эрээн хилээ нам хааж, Монгол Улс гурван сарын хугацаанд гутлаа чирсэн гуйлгачин болов. Воганаар ирсэн цөөн тооны хүнсний бүтээгдэхүүн хэд дахин нугалагдаж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн ачаа бараагаа хүлээсэн бизнес эрхлэгчид алдагдал хүлээж, хаалгаа барьж эхэллээ. 

Арайхийн дэнжигнэж байгаа зарим арилжаа наймаа эрхлэгчид ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ тээврийн хөлсний дарамтад орчихлоо. Яг жилийн өмнө хоёр метр куб ачааны үнэ 450 мянган төгрөг байв. Харин өнөөдөр 2 сая хол давсан үнийг урдаас нэхэмжилж байна. Энэ нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үндсэн үнээс илүү тээврийн хөлс юм. Ийнхүү төр засгийн урагшгүй байдлын үйл лайг ард түмэн үүрч байна. 

Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд ажиллаж, ачаа бараа хилээр орж ирлээ гээд л бараг тууз хайчлах шахуу юм болсон. Гэтэл та бүхний бүтэн улирал урагшгүй, унхиагүй байсны ачаар өнөөдөр арилжаа наймаа эрхлэгчид ачаа барааныхаа тээврийн хөлсийг дийлэхгүйд хүрлээ. Цар тахлын нөхцөл байдалд ажиллах тактик төлөвлөгөөгөө бүтэн хоёр жил боловсруулж ажилласан үнэн төрх нь энэ. Монголын эдийн засаг Эрээнээс 100 хувь хамааралтай гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэддэг. Гэхдээ Эрээн хаалгаа хаачихвал яах вэ? гэдгээ төлөвлөөгүйн гайг өнөөдөр ард түмэн үүрч байна...


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.83.4
    2022/01/13

    2 хоногын өмнө шадар сайд хятадын талтай тохирсон монгол талын жолооч тээврийн үнэ өсгөөд бгаа учираас тээвэрт оролцуулахгүй төр 3 тэрбум төгрөг гаргаж бгаа учираас бараагаа бараг үнэгүй шахам татаж авна гэж яриад бсан .Яасан юм бол доо

    Хариулах
  • 64.119.19.69
    2022/01/13

    ЗАМБАРААГҮЙ ҮНЭ НЭХЭЖ БАЙНА. БҮХ АЧАА БАРААГАА ТЭНД ШАТААЧИХ АМАР ЗҮГЭЭР

    Хариулах
  • 59.153.115.207
    2022/01/12

    Тээвэр хийдэг 1 нехер таньдиим короногийн уеэр 2 ачааны машинаа 8 болгоцонпрусс 41 ээ 570 болгоод хотод 2 байр авцан корногийн буян корона буянаа еглее гээд мар2 инээж явна хужаа нарын 100% ч унэ биш бхаа шуналтай луйварчин жолоочидод эргуу ууснэж шиитгэ

    Хариулах
    • 192.82.83.4
      2022/01/13

      Одоо монгол жолоочийн оролцоо байхгүй болсон үнэ нь буусан бна өссөн бна уу малаа

  • 192.82.91.51
    2022/01/12

    Тэгнэшдэ хятад тал л үнэ тогтоож байгаа болохоос жолооч үнэ тогтоохгүйшдэ.

    Хариулах
    • 66.181.161.65
      2022/01/12

      Тээврийн хөлсийг хятад тогтоодог гэснээрээ чи жолоочийн хамааралтай нөхөр байна

  • 103.212.116.162
    2022/01/12

    хятад хаагаад байгааг яах юм вэ одоо хэн нэгнийг буруутгах биш цаашаа яахаа бод доо

    Хариулах