Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр манай улсад омикрон хувилбарын дотоодын таван халдвар батлагдсаныг мэдээлсэн. Ингэснээр манай улсад омикрон халдварын нийт 17 тохиолдол батлагдаад байна. Тэгвэл уг батлагдсан тохиолдлын нэг нь жүжигчин Б.Барслхагва болжээ.
Тэрбээрэ энэ талаар өөрийн нийгмийн сүлжээндээ "Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо. Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавьлаа. Хоолойны ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойны эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа. Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа шүү! Биеэрээ мэдрээд хэлж байна. 3 хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна. Түргэн дуудаад гэрээсээ шууд эмнэлэгрүү ачигдлаа. За тэгээд хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоодод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ. 2 уушигныхаа 3/1 нь хатгаатай гээд нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа шүү. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарыхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ. Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.26.195.47
En mangar garuudig odoo end tend bichxee bolioo
Хариулах66.181.187.26
Gol ni haana yugar testled yag ter gej onshlood bga um be....covid shig onshluur hana bna a...gadni orond yabulj tdoohon hediig gesen sh der...unen um uu
Хариулах66.181.165.213
нэг нь өвдөж болохгүй юмуу өвдөөд сэрэмжлүүлж байхад ямар ч муухай юм
Хариулах75.170.154.223
халдвартай, аймаар вирус тусчихсан гэх ухдэггуй ээ??? Наад жужгээ хятдад очиж тогло. Монголчуудаа хятад вакцин хийлгэж болохгуй гэхийн оронд вирус тусчихлаа гэж жужиглэх. Денгеж терсен нялх хуухдууддээ ч гэсэн элдэв хятад вакцин хийлгэхгуй байхыг Монголчууддаа анхааруулж байна. Ковидоос еер бусад вакцинуудыг ч хятдад хийдэг. Уунийг гайгаар балчир, бага насны хуухдууд элдэв хорт хавдраар евдеж, нас барч байгаагийн гол шалтгаан бол денгеж терсен нярай хуухдуудэд элдэв янзын сэргийлэх хужаа вакцин шахснаас уудэлтэйг битгий МАРТ!!!
Хариулах66.181.179.227
hediig awsiin?
Хариулах202.21.108.56
Битгий жүжиглэ вакцин хор шахах хар пи ар хийхээ боль вакцин нэртэй хор хийлгэснээс өвдөөд эдгэсэн нь дээр шүү
Хариулах103.26.193.61
unen uu yg
Хариулах66.181.161.78
PR shaahiima
Хариулах192.82.71.208
Жүжиг жүжиг
Хариулах202.21.108.56
Угаасаа жүжигчинчин л дээ сайн пи ар хийж бн
59.153.115.166
Энэ жүжигчин залуу нус нулимас болоод л асгартал уйлж унждаг дүрийг гүй мөн сайн гаргадагг юм билээ. эрэгтэй хүн гэхэд
Хариулах66.181.161.35
Edgeerei , sain saikhniig husie
Хариулах