БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг өглөө. Энэ үеэр “Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт манай компанийн баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор Нийслэлийн цагдаа, СХД-ийн цагдаагийн хэлтэс хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Бид нэгдүгээр цехийн нэг болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 617 борлуулалтын цэг ажиллаж байна. Үйлдвэрийн галаас нийлүүлэлтэд тасалдал үүсэхгүй. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл түлшний үнэ 50 хувь хямдралтай хэвээр байна. Хоногт 3600 гаруй түлшийг цэгүүдээр борлуулж байна. Баярын өдрүүдэд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. МӨн 21 мянган тонн буюу Цагаан сарын баярыг дуустал ашиглаж хүрнэ. 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно. Энэ ажлыг нийслэлийн Халамжийн газраас хэрэгжүүлнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна