Энэ эрчүүд том болохгүй ээ ...

Moderator
2022/01/09

Жүжигчин О.Бат-Өлзий шинэ оны босгон дээр андыгаа яаж хөгтэй инээдтэй баярлуулсан тухайгаа өөрийн цахимдаа бичсэн байна. Түүний баярлуулсан анд нь “Санаж яваарай” гол дүр, мөн “Загийн алим”-ын Ханбүргэд гээд кино урлагт бүтээсэн дүрүүдээр нь ард түмэн мэднэ. Ерээд оны эхээр “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг үндэсний телевизээр хөтлөн явуулсан нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн. Тэрээр төрийн шагналт зохиолч Долгорын Нямаагийн хүү юм.

Жүжигчин О.Бат-Өлзий  : Өнгөрсөн шинэ оны босгон дээр андыгаа баярлуулах санаатай гэнэт "өвөлийн өвгөн" болж ороод баярлуулья гэж бодоод (сүрприйз) орцны үүдэнд нь ирээд орох гэтэл кодын мартаж орхиж, яалтачгүй өөрөөс нь кодын асуух боллоо.

- Зоригоо орцны код хэд вэ?
- Өө чи тэд тэд гээд дар...(онгойв)
- За би чамд хэлэлгүй гэнэт "өвгөн"
болж орье гэж бодсон юм чи мэдчих-
лээ. Гэхдээ чи намайг хараад "өвгөн"
ирлээ гээд хүүхэд мэт баярлаарай.
- За тэгнээ тэгнэ...дид дид
Би лифьтээр гарч найзын хонхыг дарлаа.
Зоригоо хаалга онгойлгож намайг хараад:
- өвлийн өвгөн аав над дээр ирлээ гоёо..
гоёодоо...хүүхэд мэт баярлав.
Би ч найзынхаа ингэж баярлаж байгааг хараад " Намайг танихгүй л бна даа. Зоригооч хүүхэд шиг болжээ" гэж бодож тэнэгтэв. Жүжигчидээ гэж...



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.60
    2022/01/10

    хөөрхөн шүү.

    Хариулах
  • 66.181.182.243
    2022/01/10

    Зөв бна. Хүн амьдралдаа ямар ч явж болох ч хүн хүнээрээ хүнлэг сэтгэлээр дутдаг юм бна. Урлагийнхан ч бас үүнийг анзаарсан бна. Враво.

    Хариулах
    • 43.242.243.149
      2022/01/11

      Браво

  • 103.57.92.10
    2022/01/09

    kk kk

    Хариулах