Улаанбаатар - БИШКЕК - Улаанбаатар чиглэлийн нислэг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар ХОЙШИЛЛОО

Moderator
Өчигдөр 11 цаг 19 минут

Бишкек чиглэлийн нислэгийн агаарын зам Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг бөгөөд тус дамжин өнгөрөх баталгаажуулах зөвшөөрлийг Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагаас авдаг юм. 

Казахстан улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж улсын байгууллагуудтай холбоо тогтоож чадахгүй байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ  сарын 06-ны өдрийн Бишкек чиглэлийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна