Токио хотын прокурорынхон Асашёорюү Д.Дагвадоржийг шалгаж эхэлсэн үү? гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн. Тэгвэл түүний нэр холбогдогдсон нийтлэлд бас нэгэн ноцтой мэдээлэл дурьдагдсан байна.
Тодруулбал, уг нийтлэлд Японы Токио хотноо төлөөлөгчийн газраа нээсэн Монгол Улсын Худалдаа Хөгжлийн Банк болон Японы “Савада Холдингс” компанийн үүсгэн байгуулагч Хидэо Савада албан тушаалаа хүлээлгэн өгснөөс үл хамааран ХААН Банкны хувьцааг Токиогийн хөрөнгө оруулалтын компанид худалдсан талаар онцолсон байгаа юм.
Тэгвэл Монголбанкнаас “Хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй гэх мэдээллийг хоёр сарын өмнө өгсөн.
Харин өөр эх сурвалжуудын мэдээлэлд "ХААН банкны хувьцааны 54.4 хувийг эзэмшдэг “Савада Холдингс” компанийн 33 хувийг Японы “Упсилон” ХХН худалдаж авах процесс өрнөж буй. “Упсилон”-ыг “Метакапитал” ХХК хөрөнгө оруулах замаар үүсгэн байгуулсан. “Метакапитал” ХХК-ийн төлөөлөгчид Монголд ирж, улс төрийн хүрээнд уулзалт хийсэн гэх мэдээлэл гараад байгаа юм" хэмээн дурьдсан байдаг.
Ийнхүү ХААН банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал дахин өндрөө авах нь. Харин одоо Японы хэвлэлүүдэд бичсэн мэдээлэл Монгол банк ямар тайлбар өгөхийг харах л үлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна