Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг зочид буудлаас баривчилжээ

Moderator
2022/01/05

Хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөгөөд оргон зайлсан хэрэг гарсан байна. 

 Тодруулбал, энэ сарын 3-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт мах, түүхий эдийн худалдаалах төвд харуул ажилтай 55 настай Б-г тус төвийн мeнeжeр 32 настай А нь онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэжээ.

Улмаар оргон зайлсан сэжигтэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг бөгөөд тус дүүрэгт байрлах зочид буудлаас баривчилсан байна. 

Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна