УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 14 тэрбум төгрөгийн зээл олгосон нь үнэн үү? Эрүүл мэдийн даатгалын сангийн 14 тэрбум төгрөг тус банканд гацсан байсан. Энэ мөнгийг Төв банк төлбөрийн чадваргүй болсон банканд зээлүүлсэн нь үнэн үү? Ийм алхам хийх нь зөв үү" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Уг асуултад Монголбанкны тэргүүн Дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Чингис хаан банк төлбөрийн чадваргүй болсон нь үнэн. Иймд бид хэд хэдэн удаагийн шаардлага хүргүүлсэн. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банк 14 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднаас татсан. Иймд 14 тэрбум төгрөгийн зээлийг оны өмнө тусламж хэлбэрээр олгосон. Бид түр журам батлаад 2 жил болсон. Энэ журмын дагуу хэд хэдэн банканд зээллэг олгосон. Банкны тухай хуулийн дагуу банкуудын нэрийг дурдах боломжгүй.Үндэсний хөрөнгө оруулатын банканд төрийн 76 тэрбум төгрөг үлдсэн” гэсэн хариулт өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна