Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Moderator
2022/01/03

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр Б.Бямбадорж даргыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс иргэдийн гомдол мэдээллээр шалгаж эхэлсэн байна.  Түүнийг НЭМГ-аас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна