"М Си Эс" группийн дэд Ерөнхийлөгч, "Шарк Танк" нэвтрүүлгийн шарк гэдгээрээ олонд танигдсан Д.Энхтүвшин ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэрбээр энэ талаараа нийгмийн сүлжээндээ "1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10’000 давсан ажилтантай болжээ. Энэ аялалаа ингээд өндөрлөж байгаадаа, өөрийгөө илүү сорих шинэ аялал эхлүүлэх гэж байгаадаа сэтгэл их догдолж байна.
Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан бүх хүмүүсдээ баярлалаа. Олон зүйлийг үйлдлээрээ зааж, сургаж өдий зэрэгт хүргэсэн Оджаргал захиралд баярлалаа. 24 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад шаардлагатай компаниудтай хуваалцаж, өсөж хөгжихөд нь туслах бодолтой байгаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна