Шинэ оны босгон дээр Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн "JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ" болж мэндчилгээ дэвшүүлжээ.
Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн:
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
JCI Монгол байгууллагын Үүсгэн байгуулагч, үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, эрхэм Гишүүд та бүхэндээ 2022 оны анхны өдөр болон JCI Монгол байгууллагын 30 жилийн ойн мэндийг хүргэе!
Та бидний хувьд JCI Монгол байгууллагын түүхэн дэх 30 дахь жилийг хамтдаа бичилцэх хариуцлагатай жил ирээд байна. 2022 онд биднийг мөн л цар тахалын болон эдийн засгийн тодорхойгүй олон нөхцөл байдал, олон сорилт хүлээж байна. Энэ үед нийгмийн хөдөлгөгч хүч болсон идэвхитэй иргэд бид хамтдаа хамгийн тод өнгөөр гэрэлтэж, бүдэг бадаг бүрэнхий байдлыг үргээн эх дэлхийдээ гэрэл нэмэх цаг үе ирлээ.
Шинэ хэвийн байдалд хэрхэн дасан зохицох, даван туулах тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, өөр өөрсдийн боломжоороо уялдан ажиллавал аливаа асуудлыг шийдэж болохыг харуулсан онцгой нэгэн жил байх болно гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийг хүртэл 29 жилийн түүхийг бүтээлцсэн, сэтгэл зүрх, ур ухаанаа зориулан нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг түгээж, хязгааргүй боломжуудыг нээж, хөгжил дэвшлээс хэнийгч хоцроохгүй манлайлсан эрхэм үе үеийн Ерөнхийлөгч нартаа нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалыг илэрхийлэе!
Хамтдаа олон бэрхшээлийг даван гарч, эргэж буцалтгүй шинэ ертөнцийг эерэгээр бүтээлцсээр, хурд, хүч, бахархалтайгаар урагш алхаж буй гишүүддээ гүн талархал илэрхийлж, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх их үйлс нь өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе.
Өөрийн цаг зав, хүч хөдөлмөрөө зориулан хүчин зүтгэсэндээ бид арвин мэдлэг туршлага, олон анд нөхөд, онцгой сайхан дурсамжуудыг олж авдаг. Энэ эрчээрээ үргэлжлүүлэн та бүхэндээ Үндэсний Ерөнхийлөгчийн хувиар 2022 ондоо үйлчлэн, хүчин зүтгэхэд миний бие болон Удирдлагын багийн гишүүд бэлэн байна.
Хэн нэгнээс илүү байх биш, хэн нэгнээс дутах биш, харин өөрсдийнхөө түүхээр ТОД гэрэлтэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.
Та бүхний 2022 оны ажил үйлсэд Амжилтын дээдийг хүсэн ерөөе!
“SHINE BRIGHT” – “ХАМТДАА ТОД ГЭРЭЛ НЬ БАЙЦГААЯ!”
Хүндэтгэсэн,
Ж.Дамдинцэрэн
JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.27
Энэ их амбицтай нөхөр шүү. Нэр алдар нь олонд танигдаж байгаа нөхдүүдтэй л патериа татуулж сошиалд тавьдагаа ажил хийлээ гэж боддог юм шиг байгаа юм. Мэргэжлийн чадвар муутай алдартай эцгийнхээ нэрээр л явдаг байхаа. Чадвартай хүн ажил амжуулахдаа дуугай л хийдэг. Яг донжуан шүш
Хариулах202.9.40.27
Энэ их амбицтай нөхөр шүү. Эцгийнхээ нүүрээр их сэмбэлүах юмаа. Нэр нүүр нь олонд танигдаж байгаа бүх хүмүүстэй патериа татуулж сошиалд тавьснаар ажил хийлээ гэж боддог юм шигээ. Мэргэжлийн чадвар муутай бие хаагаараа түрий барьсан донжуа нь шүү.
Хариулах49.0.179.216
Ардын намын угшилтай л бол ямарч хамаагүй шагнал өргөмжлөл авдаг АНын угшилтай бол гүтэглэг шорон явдаг цаг бож дээ
Хариулах