ЗАСГИЙН ГАЗАР: Тавдугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргалаа

Moderator
2021/12/31

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Хуралдаанаас айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүл шийдвэр гаргасан байна.

 Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд айл өрх ААН байгууллагын хэрэглэсэн цахилгаан дулааны эрчим хүч , хог усны төлбөрийг бүрэн Засгийн газраас даахаар шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийн хугацаа өнөөдрөөр тасалбар болж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна