Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг хонхорт дээшээ харсан байдалтай байхыг олжээ

Moderator
2021/12/26

Энэ арванхоёрдугаар сарын 08-ны өдөр /2021.12.08/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газраас тус сумын харьяат иргэн О гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан юм.

Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:35 цагт тус сумын Хучхан багийн  “Эмгэн толгой” гэдэг газраас зүүн урд зүгт  /хонхор газарт дээшээ харсан байдалтай байсан/ цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт  шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.170
    2021/12/26

    хүн чанаргүй юм бичих юм.

    Хариулах
  • 202.126.89.1
    2021/12/26

    Олсон л бол болоошдээ тэр хаашаа харсан байдалтай байх нь хэнд хамаатай юм. Утгагүй юм бичих юмаа

    Хариулах