Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хууль бус томилгоороо гаршсан нэгний тухай шүүмжлэл газар аваад байна. Энэ бол НХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван юм. Тэрбээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраар тоголж байгаа гэх.
Тодруулбал, ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Дөлгөөнийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар хууль бусаар томилсныг өнгөрсөн аравдугаар сард хүчингүй болгосон. Р.Дагвын хүү энэ оны гуравдугаар сард томилогдсон ч ийнхүү ДОЛООН сарын дараа төрийн албаны шалгалт өгөөгүй, ажилласан жилийн болзол, шаардлага хангаагүй учир албан тушаалаа хүлээлгэн өгсөн.
Тэгвэл түүний оронд томилогдсон хүн мөн л хуулийн шаардлага хангахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Төрийн албаны зөвлөл энэ оны гуравдугаар сарын гуравны өдөр Д.Дөлгөөнийг хууль бусаар томилсон тушаалыг хүчингүй болгосон ч түүний оронд мөн л хууль бусаар С.Оюунцэцэг гэх хүнийг томилсон байх юм. Гэвч С.Оюунцэцэг нь тус газарт ахлах мэргэжилтэн хийж байсан ч дээрх албанд томилогдоход мэргэжил таарахгүй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна