10 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх эмэгтэй буудлын өрөөнд нас баржээ

Moderator
2021/12/22

Сүүлийн 10 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх эмэгтэй буудлын өрөөнд нас баржээ. 

Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах зочид буудалд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу очиход  45 настай  эмэгтэй зочид буудлын ... тоот өрөөнд биедээ ямар нэг ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Талийгаач нь  сүүлийн 10 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. 

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна