Жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр болон урт шөнө тохиодог. Энэхүү үзэгдэл ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт илүү ажиглагддаг байна. Учир нь дэлхий хойд хэсэг рүүгээ энэ үед хамгийн их хазайсан байдаг учир нарны тусгал энэ хэсэгт өдөртөө хамгийн бага очиж тусдаг байна. Үндсэндээ хойд туйлд 24 цагийн турш шөнө үргэлжилдэг гэсэн үг юм. Монгол орны хувьд өвлийн энэ өдрийн урт нь 7 цаг 20 минут орчим үргэлжилдэг байна.
Хүн төрөлхтөн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог энэхүү үзэгдлийг олон мянган жилийн өмнөөс ажиглаж ирсэн байна. Эртний Маяачууд одоогийн Мексик улсын нийслэл хот болох Мехико буюу тухайн үеийн Тулум хэмээх хотноо өвөл болон зуны нар буцах үзэгдлийг тохиож байгааг мэдэгдэх тусгай төхөөрөмжийг бүтээж байсан байна. Эртний Ромд энэхүү өдрийг Брумалиа хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан гэдэг. Германы газар нутгаас олдсон 7000 жилийн өмнөх Госекийн цагираг хэмээх төхөөрөмж нь мөн адил өвөл болон зуны улирлын өдөр, шөнийн урт богины хэмжээг яг заадаг байсан ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна