Дээд шүүхээс татгалзсан хариу авсан О.Цогтгэрэл: Ардчилсан нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ

Moderator
2021/12/21

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв. 

Тэгвэл уг шийдвэр гарсны дараа О.Цогтгэрэл сошиал хуудастаа “Бэрхшээл биднийг хурцалж, сорилт бидэнд боломжийг бэлдэж байгаа шүү эрхэм олон журмын нөхөд өө. Шийдэлгүй асуудал, гарцгүй мухардал гэж үгүй. Ардчилсан нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна