Коронавирусийн шинэ хувилбар Омикроны улмаас Нидерланд улс өнөөдрөөс эхлэн дэлгүүр, баар, ресторануудыг ирэх нэгдүгээр сарын 14-ыг хүртэл түр хаах шийдвэр гаргажээ.
Мөн сургууль, цэцэрлэг гэх мэт боловсролын байгууллагын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 9-ийг хүртэл хаахаар болсон байна. Үүнээс гадна иргэдийг Зул сарын баяраас бусад тохиолдолд өөр хоорондоо зочлохыг хоригложээ.
Омикрон хувилбарын улмаас Европын хэд хэдэн орон хязгаарлалтын дэглэмээ чангатгаад байна. Тухайлбал, Франц, Кипр, Австри зэрэг орнууд “эрсдэлтэй” орнууд руу зорчихыг хориглосон байна. Францын нийслэл Парис жил бүрийн уламжлал болгон тэмдэглэдэг шинэ жилийн салют буудуулах үйл ажиллагаагаа цуцалсан бол Дани улс кино театр, концертын танхим, парк, музейг хаажээ. Ирланд мөн паб, бааруудыг 20.00 цагаас хойш ажиллахыг хоригложээ. ДЭМБ-аас Бямба гаригт мэдээлснээр Омикрон хувилбар дэлхийн 89 оронд бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна