Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамцид зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл байлдагчаа зодож амийг нь хөнөөсөн дэслэгч Г-д 14 жилийн хорих ял оноох шийдвэрийг шүүхээр гаргасан байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна