Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна.
Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр оройн их ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулахаар төлөвлөсөн. Мөн Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ.
Богино эргэлт хийх чиглэлүүд:
Ч:1А “5 шар мөнгөн завьяа” –Орой ачааллын цагаар

Ч:1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудын ордон” –Орой ачааллын цагаар

Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”

Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”

Ч: 69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

Ч:69Б Ард кино театр –"Вива сити" хороолол

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна