Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл цахим хуудсаараа дамжуулан Эрээний хил дахин хаасан, хаагаагүй гэх зөрүүтэй мэдээллийн талаар тайлбар өгчээ.
Тэрбээр " Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Асуудал үүссэн үү, үүссэн. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн 2 өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Тэр орчимд Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ гэх. Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэв. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа. Энэ тохиолдолд Хятадын талын шаардлагыг хурдлуулах ажлыг манайхаас хийж байна.
Эрээний хилийг нээх асуудалд манай талаас Гадаад харилцааны шугамаар маш идэвхитэй ажилласан. Бэлтгэлээ хангаж, байж болох хэмжээнд... Гэхдээ энэ бол нөгөө талаас гадаад харилцааны асуудал тул дипломат аргаар харилцан биенээ ойлгон ажиллах гэдэг талаас хэт их олон нийтийн сэтгэлзүйд авталгүй ажиллах нарийн ширийн юм бий:
Тиймээс дахин хэлье, эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрх асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, дахин нэмэлт шаардлага гаргуулахгүй байхад анхаарч ажиллах чухал байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна