Л.Халтар сайд та, өчигдөр нийгмийн сүлжээнд БНХАУ-аас цэцэг авчирч борлуулдаг бүсгүй хэрхэн хохирсон талаарх бичлэгийг харсан биз дээ. Энэ бол төрөөс нэг ч төгрөг гуйгаагүй хувиараа бизнес эрхлэгч. Гэтэл төрийн алдаатай бодлого шийдвэрээс үүдэн 30 сая төгрөгөө хог болгон хаяж буй дүр зураг. Яг ингэж хурааж хуримтлуулснаараа дэнчин тавьж суугаа мянга мянган иргэн бий. Тэд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн төр ямар нэг шийдвэр гаргахыг хүлээсэн. Эцэст нь үр дүн нь бараа бүтээгдэхүүнээ хог болгож байна. Бүх л бүтэн хоёр сарын хугацаа. Шийддэг, шийдэл хайдаг төрд бол гарц гаргалгаа гаргаад иргэдээ бухимдалгүй, хохиролгүй байхаар зохицуулалт хийсэн байх хугацаа.
Гэтэл...Бахь байдгаараа хүлээсээр хоёр сарын нүүр үзэж байна. Харамсалтай биз.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин гэх нөхөр өнгөрсөн долоо хоногт Эрээний хил нээгдэнэ гээд их л ам бардам мэдэгдэл хийсэн. Яг үнэндээ Эрээн хотын захиргаанаас энэ талаар шийдвэр гараагүй нь өнгөрсөн өдрүүдэд нотлогдсон. Дээр нь Эрээнд халдвар хамгаалалтыг дээд зэргээр сахиулах шийдвэр гарч, хил нээх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихлаа. Урд талаас хугацаа хэлээгүй... Яг одоо хил дээр мянга мянган иргэдийн ачаа бараа хөлдөх нь хөлдөж хог болох нь хог болж дууслаа. Иймээс Монгол Улсын ЗТХЯ ямар шийдэл олох нь шаардлага үүсэж байна.
Иргэдийн зүгээс Эрээнд гацсан ачааг төмөр замаар тээвэрлэх боломж нөхцөл бий эсэхийг эрэлхийлж эхэллээ. Яг үүнийг төрөөс зохицуулж, төмөр замын тээврийг ашиглах хэрэгцээ шаардлага үүслээ. Хэн хэзээ үүдээ нээнэ гэж хэлэх бол гэсэн хүлээлтэд ЗТХЯ доривтойхон ажиллаж, хариу өгөх шаардлага үүссэнийг сануулан хэлэх нь илүүц биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна