“Үхэж л байвал, миний шоронд суух хамаагүй” гээд нөхрийгөө хутгалжээ

Moderator
2021/12/11

 Улаанбаатар хотын харъяат, 30 настай эмэгтэй М нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах өөрийн гэртээ нөхөр Б-гийн хамт согтууруулах ундаа хэрэглэжээ. Хосууд нэг хүүхэдтэй бөгөөд, тухайн үед хадам аавынхаа гэрт хүүхдээ үлдээгээд, хамт 18 лааз шар айраг уусан байна.

Хосууд гэр бүлийн маргаантай байсан бөгөөд эхнэр нь ярилцаж, эвлэрэх зорилгоор хамт уусан ч, удалгүй маргажээ. Учир нь нөхөр Б нь “Бидний аль нэг нь үхсэн үед л хоёулаа сална” хэмээн хэл амаар доромжилсон гэх…

Улмаар уур нь хүрсэн эхнэр нь жижиг хутга авч нөхрийнхөө цээжний баруун доод хэсэгт нэг удаа хутгалжээ. Эхнэр М мэдүүлэгтээ: “Би энэ үйлдлийг согтуугийн халуунд хийсэн юм биш. Үнэхээр л үхээсэй гэж бодсон. Энэ хорвоогоос нэг ч гэсэн хог зайлж байвал, миний шоронд суух хамаагүй гэж бодсон” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч цээжний шархыг хөнгөн гэмтэл хэмээн тогтоожээ.

Харин хохирогч Б мэдүүлэгтээ: “Тухайн үед архи ууж хоорондоо муудалцсан. Яг ямар шалтгааны улмаас намайг хутгалсныг сайн мэдэхгүй байна. Бид хоёрын хувьд эвлэрсэн, харилцаа хэвийн байгаа. Гомдол, санал байхгүй” гэжээ.

Улмаар энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: Eguur.mn 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.240
    2021/12/13

    Ингэж аргыг нь бархаа л больчихмоор байм ш дээ

    Хариулах
  • 66.181.189.48
    2021/12/11

    Yostoi l argaa barsandaa hiisen bhdaa chaavaas

    Хариулах
  • 202.55.188.81
    2021/12/11

    Ewlerch yaadiin shuud sal.

    Хариулах
  • 103.140.11.61
    2021/12/11

    Новшийн шавхрууг нэвт шаахгүй яасийн хоёрын хооронд сэглээд одоо амар заяаг чинь үзүүлэхгүй дээ эргээд өөрөө ч алуцлж магад

    Хариулах
  • 66.181.187.170
    2021/12/11

    Ih l argaa barj dee huurhii

    Хариулах
  • 192.82.71.39
    2021/12/11

    Манайхан сэтгэл зүйчид хандаж сурах хэрэгтэй шүү!! Нэг нь шороонд , нөгөө нь шоронд хүүхэд хохирно

    Хариулах
  • 192.82.71.39
    2021/12/11

    Тэнэг хүнтэй эрүүл үед нь ярьж учраа олохгүй бж СОГТУУ хүнтэй эвлэрнэ гэж бх уу !

    Хариулах
  • 192.82.73.23
    2021/12/11

    Эмэгтэй хүнийг,эрхүн ямар учраас тийм байдалд хүргэдэг вэ.арчаагү

    Хариулах