Увс аймгийн прокурорын газраас 2021 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж Хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс гурван хэрэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн 70 орчим хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байна. Иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үед дэргэд нь хүүхдүүд байсан болох нь шалгалтаар тогтоогджээ. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “…хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг бөгөөд дээрх зөрчил үйлдэгч нарт уг хуулийн заалтаар давхар шийтгэл оногдуулсан байна.
Тус аймгийн Улаангом суманд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил бусад сумтай харьцуулахад их гарсан байна. Иймд Увс аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад албан бичиг хүргүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажилласан талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна