“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Б.Анужин нь “B Production”-нд харъяалагдаад жил гаруй хугацааг үдэж буй. Урлагийн хүрээнийхнээс ирээдүйтэй, чадварлаг, ирээдүй дуучин гэх үнэлгээг хэдийнээ авсан дуучин бүсгүй шинэхэн уран бүтээлээ гаргаж, youtube сувагт байршуулсан байна.
Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн уу?
-Сайн байна уу? ПАПАРАЦИ сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе?
-"B Production”-нд хэзээнээс харъяалагдаж байгаа вэ?
-Миний хувьд 2020 оны аравдугаар сард “B Production”-тай гэрээ хийж, орсон. Ийм том онгоцонд суусандаа маш их баяртай байгаа. Болдоо ахаасаа маш их зүйлийг суралцаж байна.Сайн уран бүтээлч болохын төлөө илүү ихээр хичээж байна.
-Шинэ уран бүтээлээ youtube сувагт байршуулжээ. Шинэ дууныхаа талаар мэдээлэл өгөөч?
Энэ нэг жилийн хугацаанд "ҮҮЛЭН ДУНДУУР" нэртэй СD гаргасан. CD-нд багтсан шинэ уран бүтээл болох "Үүлэн дундуур" уран бүтээл маань өчигдөр youtube хуудаснаа байршигдсан. Одоо дараагийнхаа дууны клипээ хийгээд эхлүүлсэн байна. Саяхан Малдив улсад очоод жижиг хэмжээний тоглолт хийгээд ирсэн.
-Дараагийн уран бүтээл төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Одоогоор CD-нд багтсан дуунууддаа клип хийх төлөвлөгөөтэй байна. Удахгүй маш гоё гоё бүтээлүүдээрээ бэлэг барина аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.55.191.194
залуу хүүхэд энэ эрч хүчээ битгий алдаарай..сайхан бүхнийг хүсье
Хариулах