ЦЕГ: Зам дээр гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэйгээ зодсон иргэний хэргийг шалгаж байна

Moderator
2021/12/08

Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн тухай мэдээлэл байршуулсан.  Тодруулбал, Баянхошууны хөтөлд байрлах автобусны буудал дээр 23-25 насны 3-4 залуу нэг эмэгтэйг зам дээр зодож, хүчээр автомашиндаа суулгаад авч явсан . Үүнийг харсан иргэн машинаасаа бууж очоод болиулах гэтэл жолооч нь “Гэр бүлийн асуудал чамд хамаагүй” гэсэн тухай мэдээлэл цацагдсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтаар эмэгтэйг хүчирхийлсэн залуу нь гэр бүлийн хамаарал бүхий хүн, маргааны улмаас ийм хэрэг болсон нь тогтоогдсон. Хамт явсан хүмүүс нь залуугийн найзууд байсан. Хүчирхийлэл үйлдсэн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхой биш байна. Сонгинхайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.34
    2021/12/09

    Novshnuudiig uursdiig ni yv ijil zodood uzuuleh heregtei. Shiitgeliig changa ug! Emegtei huniig zoddog hen be . Eejiigee zodoj bga gesen ug

    Хариулах
  • 103.140.11.212
    2021/12/08

    zewuun nowshnuud ymaa

    Хариулах