ТӨҮГ-ын албан тушаалтан Д, Г нарын мөнгө угааж, Лондонд 4.3 тэрбумаар орон сууц авсныг хураажээ

Moderator
2021/12/08

"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" болж байна. Чуулганы үеэр Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай "Тухайлбал Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь оффшор бүсэд үүсгэн байгуулсан компаниараа дамжуулж төрийн өмчит компаниас зохион явуулсан тендер, шууд худалдан авалтын ажилд мэдээлэлд ойр байдлаа давуу байдал болгон ашиглаж их хэмжээний мөнгө угаасан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар оффшор бүсэд компани үүсгэж, байгуулсан.  Улмаар тухайн аж ахуй нэгжээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх ажлыг тогтмол авах байдлаар хууль бус аргаар ашиг олж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс орнуудтай хамтран явууллаа.

Шалгалтын явцад Г нь Лондон хотын төвд 1 сая 100 мянган фунт стерлинг буюу 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авч хууль бус хөрөнгөө угаасан болохыг тогтоосон. АТГ-аас уг хөрөнгийг эх орондоо буцаан авчрах зорилгоор гадаад хамтын ажиллагааг зохион байгуулж энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр 4.3 тэрбум төгрөгийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж, хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо авч ирж чадсан" гэв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.121
    2021/12/09

    Хүний газар үхтлээ мөнгө хураагаад монголдоо юм хийх гэж үзлээ.Төрийн албаны хүнд суртал дийлдэхгүй.Орж гарсан жижиг цагдаа нар хүртэл мөнгө нэхнэ.За тгд татварын алба мэргэжлийн хяналт бүгд мөнгө зүгээр л дургүй хүрмээр.Албатай юм шиг л орж ирээд идэж ууна шижгийн тгд л 1 хэрэлдэж аваад короно ч гараад дууссан да

    Хариулах
  • 66.181.179.73
    2021/12/09

    Ял нь хөнгөдөөд байна Одоо нөхдүүд 20-30 саяар торгуулаал аягүй бол суллагдана

    Хариулах