МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд Н.Багабанди, Т.Ганди нарын хүмүүс багтжээ

Moderator
2021/12/08

Өчигдөр Их хурлын төгсгөлд МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Улмаар Бага хурал шинэ бүрэлдэхүүнээрээ анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. 

Тэгвэл Бага хурлын бүрэлдэхүүнд аймаг бүрээс төлөөлөл  орсон бол Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг хүмүүс зэрэг олон сонирхолтой хүмүүс багтжээ.

Бага хурлын бүрэлдэхүүнд:

Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
УИХ-ын гишүүн асан Т.Ганди,
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа,
Эдийн засагч Л.Наранбаатар,
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг, зэрэг хүмүүс багтжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна