МАН-ын Бага хурлаас Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар улираан томиллоо

Moderator
2021/12/08

МАН-ын 30 дугаар Их хурлын төгсгөлд Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Тэгвэл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэй Бага хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасан байна. 

Тухайлбал, намын Ерөнхий нарын бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан томилсон байна. 

Д.Амарбаясгалангийн хувьд 2016 оны зургадугаар сарын УИХ-ын сонгуулиас хойш энэ албыг хашиж байгаа юм. 

Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Тэрбээр “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал, “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,  МАН-ын ХМОНХХ-н дарга,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,  НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад намын ЕНБД-ын албанд томилогдсон юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна