Улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс барилдах эрхийг нь найман жилээр хасаад байгаа билээ.
Тэгвэл түүний барилдах эрхийг хассантай холбогдуулан түүний багш УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монголын нийгэм бусад олон хүчин зүйл нөлөөлж байна. Зарим талаар эвдэж байна. Э.Оюунболдод оногдуулан допингийн шийтгэлтэй холбоотой мэдээллийг хэвлэлээс авсан. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд 67 гишүүн байдаг. Цэцдийн зөвлөлийн хуралдаанаараа Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан. Допингтой хатуу тэмцэх заалт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн бол НАЙМАН жилээр барилдах эрхийг нь хасахаар дүрмэндээ оруулсан гэдгийг дуулсан. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хууль бусад хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай байх гэж бодож байна. Хууль зүйн шинжлэх ухааны талаас ял шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй гэх зарчим бий. Үүнийг анхаарч үзэх байх. Э.Оюунболд Улсын баяр наадамд түрүүлсэн жил допинг илэрсэн гээд тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журам хуулийн дагуу барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураасан. Үүний дараа дахин допинг илэрсэн. Үүнд зохих шийтгэл оногдуулсан нь мэдээжийн асуудал. Гэхдээ өмнө нь гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулах нь хэр зохимжтой юм бол. Үүнийг анхаарч үзэх байх. Багшийн хувьд өөрийн хүүхдээс ялгаагүй сэтгэл дотроо өмөлздөг. Баяр наадамд түрүүлсний дараа "допинг илэрлээ" гэхэд үнэхээр дотор харанхуйлсан, маш хүнд цохилтод орсон. Би багшийн хувьд Э.Оюунболдыг байгалиасаа заяагдсан өгөгдөл, бяр хүч, барилдааны мэдрэмжтэй, хэнээс ч гуйхааргүй ямар ч нэмэлт хэрэглэхээргүй хүн гэж ойлгодог. Холбоо холбогдох байгууллагууд хуулийн дагуу шийдэж анхаарах байх" гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.229.178.26
допингийн шинжилгээ авдаг тоног төхөөрөмжнүүд нь буруу ажиллаад байгаан болов уу ? :))
Хариулах103.212.118.54
Buruu zuiliig omgoolohk shaardlaga baikhgui
Хариулах