Мотоциклоор малдаа яваад сураггүй болсон иргэнийг 7 хоног эрэн хайж байна

Moderator
2021/12/08

Мотоциклоор малдаа яваад сураггүй болсон  33 настай эрэгтэйг эрэн хайж байна. 

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар иргэн А энэ сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малдаа яваад сураггүй болсон байна. 

Сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 07-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 240 км замыг туулан 11:33 цагт очиж иргэн А/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан зохион байгуулж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна