Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал /ИТХ/-ын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин тус хэрэгтэй холбоотойгоор хэн нэгнийг цагдан хориогүй болохыг эх сурвалж мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, түүнийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраа болон түүний хүү Б.Наранболд нарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн.
Энэ явцад эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Мөн эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Түүнчлэн их хэмжээний хөрөнгөөр мөрийтэй тоглосон байж болзошгүй үйлдэл илэрсэн болохыг эх сурвалжууд мэдээлсэн.
Уг хэрэгтэй холбогдуулан Б.Бадраагийн эхнэр Б.Сайнжаргал, хүү Б.Наранболд нягтан нарыг татан оролцуулах гэх.
Улмаар Б.Бадраагийн хүү Б.Наранболд болон нягтлан бодогч нарыг түр саатуулаад сулласан байна. Шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна