Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг хоёр сарын хугацаатай зэрэг амраахаар болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.
Тэгвэл салбарын сайд өнөөдөр цэцэрлэгийн амралтын талаар "Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах хэд хэдэн үндэслэл байна. Вакцины гуравдугаар тунд хамрагдах иргэдийн оролцоо муу байна. Зорилтод бүлгийн иргэдийн 50 дээш хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал сургууль, цэцэрлэг бүгд танхимаар хичээллэнэ гэсэн шийдвэр гарсан. Гэтэл иргэдийн вакцинд хамрагдах идэвх сул байгаа.
Есдүгээр сард хичээл сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлж эхэлснээс хойш хүүхдийн өвчлөл сургуулийн орчноос илүү гэр бүлийн орчноос гарч байна. Мөн томуу томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байна. Тиймээс томуугийн дэгдэлтийн нэг сарын хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гарч байгаа. Хүүхдийн өвчлөл өмнөх сарынхаас 10 хувиар өссөн. Энэ жил цэцэрлэгийн ирц 50-60 хувьтай байсан. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 30-40 хувь бага байсан. Гэхдээ бид нэг хувилбар судалж байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай байгаа хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, хүүхэд асрах боломжгүй байгаа эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгвөл дундын буюу холимог анги нээж ажиллуулах шаардлага үүсэж магадгүй" гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.242.45.45
za bolio tsetserleg buren chadlaaraa ajillahgui baigaa biz de 4 5 nastai huuhdiig avch bgaa. harah hungui huuhduud zondoo baina. Ta nart huuduud ymar gai bolood baigaa ym be. Buten 2 jil horio biz de
Хариулах66.181.161.55
тэгж цаг нөхцөөгөөд ч яадын тэгээл холилдож орохоор хэнд нь юу заахуу тэгээд нөгөө эцэг эх нь хэдэн төгрөг өгсөн нэртэй болохоор минтй хүүхэд тийм ч юм сурсангүй дэлхийн стандарт нтр гэж хуцацгагаад яс юман дээр хувийн цэцэрлэгийн хэдэн багш л тэнэг мангараараа дуудуулан хүний том жижиг нийлсэн холион бантангийн үйл лайг эдлэнэ биздээ тэглээ гээд 5 цаас ч цалин дээр нэмэгдэхгүй
Хариулах66.181.161.55
Юу ч яриад байгаан наачин том жижиггүй холилдохлоор хөтөлбөрөөрөө хичээл ч орсон болохгүй зүгээр хувийн цэцэрлэгийн багш нар хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх болж байна уу?
Хариулах