ШӨХТГ-ын даргыг "АЛНА" гэж сүрдүүлжээ

Moderator
2021/12/06

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг "ална" хэмээн сүрдүүлжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснааа "За ална гэсэн анхны дуудлага ирлээ. Одоо жинхнээсээ үүний араас явъя даа. Цагдаагийн ерөнхий газарт тус койн болон бусад заналхийлж байгаа нөхдийг бүгдийг өгч шалгуулна" гэсэн байна.

Түүний хувьд цахим орчинд идэвхтэй байдаг нэгэн бөгөөд иргэд болон аж ахуй нэгжүүдээс ирж буй гомдлуудыг шуурхай шийдвэрлэдэг хэмээн үнэлэгддэг юм.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.