Зодуулсан охины хэргийг эсэргүүцэж байгаа санал хураалт 170,000 хүрээд байна

Moderator
2021/12/05

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг ГХЯ-наас мэдээлсэн

Тэгвэл “Монгол охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад нийтлэв. Одоогоор 170,715 хүн санал өгч, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд иргэдийн саналыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл авна. Улмаар олон хүн санал өгвөл энэ асуудлыг хэлэлцэх юм.

Зодуулсан охины хэргийг эсэргүүцэж байгаа санал хураалт 200 мянгад хүрэх юм бол БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах аж.

Уншигч та бүхэн “Хөх ордон”-ы сайтад саналаа ЭНД дарж өгөх боломжтой. Зааврыг доорх зургаас харна уу.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.