Цахим орчинд дунд ангийн эмэгтэй хүүхдүүд архи ууж байгаа тухай бичлэг нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Шалгалтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 6-р ангийн 5 сурагч нэгнийдээ хамт байх үедээ гэрийн гал тогооны өрөөнд байсан 0.75 гр-ын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогдсон байна. Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээн, 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:54 минутад “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авчээ. Цаашид хүүхдүүдийг сургууль завсардах, үе тэнгийн дарамт шахалтад орох, сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл байгааг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшид анхааруулж, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, хамтарсан багаар ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар энэ асуудалд анхаарал хандуулан, хамтран ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
66.181.161.60
Ок
Хариулах