Монгол охиныг хамгаалах МОНГОЛ ТӨР байхгүй

Moderator
2021/12/02

Солонгос сурагч охид Монгол охины гар хөлийг хүлж, зургаан цагийн турш доромжилж, зодож тамласан....Охины ээж "Миний охиныг зургаан цагийн турш зодож, хүчирхийлсэн. Над руу шөнө яриад охиныг чинь энд ингээд зодсон байна. Ийм хэрэг болсон гээд мессеж ирсэн. Өмнө нь бид охиноо алга болсон, гэртээ ирэхгүй байна гэж цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсөнөөс хоёр хоногийн дараа охин минь олдсон. Энэ хугацаанд тэр хүүхдүүдийн гэрт охиноо хайгаад очиход байхгүй, юу гэж танай охин энд байх юм гэж уурлаж байсан. Гэтэл тэднийд охин байсаныг сүүлд мэдсэн. Охиныг минь оллоо гээд холбогдсоны дараа очиж авсан. Амны хаалтыг нь авахад хацар нь хавдчихсан, танихын аргагүй болсон байсан. Гэртээ ирээд биеийг нь харахад аймшигтай тамласан байсан. Тамхи татаж байсан ишээрээ түлээд, архи албаар уулгаж, зодсон. Охин минь шоконд орчихсон учраас юу ч хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлбэл ална гэж тэр охидууд сүрдүүлсэн байсан. Цагдаа нар авч хэлэлцэхгүй байна.  Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр л байна. Маш их гомдолтой байна" хэмээсэн. 

Энэ хэрэг гараад ДӨРВӨН сар болсон....Гэтэл өнөөдрийг хүртэл БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам ганц үг ганхийгээгүй. Харамсалтай байгаа биз. Монгол иргэнээ хамгаалах төргүй мэт....

Дөнгөж сая Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа "Энэ сарын 1-ээс Солонгосын хэвлэлээр шуугиж эхэлсэн" хэмээн мэдэгдэл хийж байх. Тэгвэл эрхэм консул та өнгөрсөн дөрвөн сар Монгол иргэний эрх ингэтлээ зөрчигдөж байхад хаана байсан бэ? Та Монгол Улсынхаа иргэдийн эрх ашгийн хамгаалахаар энэ суудалдаа сууж байгаагаа ойлгож байгаа юу? Хэвлэлээр бичээд эхлэхээр л хүнээ санадаг консул байгаад хэрэг байна уу? 

Яг үүнтэй ижил Гадаад харилцааны яамнаас "Бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн" хэмээн мэдээлэл гаргажээ. Бүх л бүтэн дөрвөн сар Монгол охин хичээлдээ явж чадахгүй болтлоо сэтгэлийн дарамтад орж, ээж нь солонгосын хуулийн өмнө хүчин мөхөсдөж байгааг Гадаад харилцааны яам Б.Батцэцэг мэдэж байсан уу?

Үгүй бол та бүхэн асуудлыг дэврээх хэрэггүй мэтийн гунигтай тайлбар мэдээлэл гаргаад суух эрхгүй. Монгол ОХИН эх оронгүй юм шиг тэнд элэглүүлж байна....


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    2021/12/03

    ene neg balai avgai uuriiguu tordood guigeed bhaar ajlaa khiidee...

    Хариулах
  • 64.119.29.144
    2021/12/03

    Emegtei gishuud bolon saiduud khuvtsas khunar tsarai zus us tolgoi nuur amandaa ankhaarch guideg shigee ard tumniikhee tuluu setgel jaakhan ch gargadag boloosoidoo...khereg algaaaaa...usukhiin ulunguu daraad ajlaa ekh khunii setgeleer khiildee...archaagui yumaa...

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/12/02

    Монголын сонгогчдын саналаа өгч сонгож гаргаж ирсэн төр засаг шүү дээ

    Хариулах
  • 202.21.124.134
    2021/12/02

    арчаагүй төр

    Хариулах