Коронавирусийн мутацлагдсан хувилбар болох омикрон одоогоор 19 оронд бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Японд бүртгэгдсэний дараа тус улс нэг сарын хугацаатай хилээ хаах шийдвэр гаргав. Мөн Швейцарын Люцерн хотноо энэ сарын 11-нд эхлэх байсан өвлийн Универсиад наадам тус вирусийн тархалтаас болж цуцлагдсан билээ. Гэхдээ омикрон хувилбарын тархалтаас болж хоёрдугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпын наадам цуцлагдах хэмжээнд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын албаныхан илэрхийлэв.
“Энэ вирусээс урьдчилан сэргийлэх, хянах ажилд тодорхой бэрхшээл учрах нь тодорхой. Гэхдээ Хятад улс коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах туршлагатай тул өвлийн олимпыг хуваарийн дагуу саадгүй зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүнчлэн Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Вирусийн хяналтын хүрээлэнгийн дарга Сю Вэнбо хэвлэлийн хурлын үеэр “Хятад улс омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг маш сайн хийсэн” хэмээн ярилаа.
БНХАУ “Тэг Ковид” бодлогын хүрээнд дэлхий дээрх хамгийн хатуу чанга хязгаарлалтын дүрэм мөрдүүлж буй. Өчигдөр нийтэд дэлгэсэн тайланд дурдсанаар хэрэв тус улс аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцалбал өдөрт илрэх халдварын тоо 630 мянгад хүрэх байсан гэх тооцоо гарчээ.
“Бидний хийсэн тооцоолол вирусийн асар том дэгдэлт гарах эрсдэл ойрхон байсныг илчиллээ. Хэрэв тархалт дээрх тооцооллоор нэмэгдсэн бол эмнэлгийн системд дааж давшгүй дарамт учруулах болно” хэмээн тайланд дурджээ.
Эх сурвалж: МҮОХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна