Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. Форумыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгэндээ "Бид 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бодлоготой, бие даасан яамтай байх ёстой. Энэ бол соёлдоо хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.
Соёлын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдүүлж байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөж байгаа нь соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна.
Улс орнууд орчин үеийн техник технологи, инновацад тулгуурлан үндэстнийхээ өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нийлүүлэн соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.
Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхээр тусгасан.Манай улс байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох чухал алхам болно гэж найдаж байна.
Монгол соёлын дархлаатай дэлхийн монгол хүн, Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын төлөө хүчээ нэгтгэн хамтдаа зүтгэе! Монголын баялаг – Монгол соёл үүрд мандан бадрах болтугай!" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна