Өнөөдөр Монголд улстөр дэх ураг төрлийг хэлхээ, жалга довны үзэл хэрээс хэтэрч, хэмжээнээсээ хальсан зүйлийн нэг нь.
Жишээ нь, аавыгаа Хэнтий аймгийн Засаг ноёноос буухтай зэрэгцэн том албан тушаалд очсон нэгэн бол Ганбямбын Дөлгөөн. Тэрбээр өнгөрсөн онд Монголбанкын Тэргүүн дэд Ерөнхийлөгч хэмээх хүндтэй албанд томилогдсон. Үүнээс өмнө Г.Дөлгөөн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэхтэй зэрэгцэн Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Ийнхүү Хэнтий нутгийн ах нарынхаа ивээл хайранд багтаж, аймгийн Засаг дарга аавынхаа буянг эдэлж, хурдацтай ахиж дэвшсэн нэгэн юм.
Түүний хувьд албан тушаал ахихын хэрээр бэл хөрөнгөө ч зузаатгаж авсан нэгэн. Г.Дөлгөөнийх 600 гаруй сая төгрөгийн орлого олдог, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь НЭГ тэрбум 930 сая төгрөг. Бог бод нийлсэн 600 гаруй малтай, ДОЛООН байршилд эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн газартай гээд 30 гаруйхан насандаа хурааж хуримтлуулсан хөрөнгө, хашсан албан тушаалын арвин намтартай нэгэн.
Тэгвэл Г.Дөлгөөнтэй холбоотой бас нэг анхаарал татаж байгаа асуудал түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлага юм. Тодруулбал, Г.Дөлгөөн өөрийн ХОМ-тээ Жонон даатгал ХХК, Жононхолдинг ХХК, Монголын хэрэглэгчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдээс хувь эзэмшдэг тухай мэдүүлжээ. Гэтэл Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн хувьд Г.Дөлгөөн нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлыг хавсран хийдэг. Нэг үгээр өөрөө төрийн даатгалын хороог толгойлсон хирнээ хувьдаа даатгалын компанитай. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ашиг сонирхлын зөрчилд орохгүй байгаа нь гайхаш төрүүлнэ. Магадгүй аав нь улстөрч болохоор, аль эсвэл нутгийн ах нар нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болохоор ашиг сонирхлын зөрчил мэт нь хамаагүй байдаг байж болох.
Ийнхүү хэн бүхэнд хардлага төрөх үйл явцыг холбогдох албаныхан ажил үүргийнхээ дагуу шалган тогтоох нь зүйн хэрэг биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.81.118
Хадгаламжийн даатгал туспаа шд юун раа хамаагүй юм хамж хамахтуудах дуртайн
Хариулах66.181.185.120
Hurelsuh chi iim l archaagui hulgaichdiig orognuulj bn chi bugdiig ni shalguulj chadah u..aimhai amitan min
Хариулах