Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрхэн ажлаа явуулж байгаагийн тод жишээ бол Зам-Үүд. Энэ сарын сүүлээр эхлэх байсан дундын цэгээс ачаа шилжүүлэн ачих туршилтын тээврийг ч эхлүүлж чадаагүй. Эрээн талаас асуудал шийдэгдсэн ч Монголын тал шаардлага хангахгүй тээвэрлэлт удаашралтай хэвээр байна.
Өнгөрсөн жил ч асуудал ийнхүү сунжирч, олон нийтийг бухимдуулсаар байсан газар бол Замын-Үүд. Үүний нэг нь нийгмийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан Замын-Үүдийн алдарт хар ногоон ариутгалын хаалга. Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллахдаа тэрхүү ариутгалын хаалганаас ичихдээ нүүрээ нууж буй бичлэг тухайн үедээ л өндрөө авсан. Үүний дараахан энэ хаалгыг гардан барьсан Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга асан Г.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Уг хаалгыг хариуцан хийлгэсэн хэргийг эзэн нь Г.Батмөнх учраас ийнхүү албан тушаалыг хариуцлага хүлээсэн юм. Нэг үгээр 170 сая төгрөгөөр туйлж, ачаа тээвэр гацааж, хариуцлагагүй ажилласан учир ийнхүү ажлаасаа халагдсан юм.
Гэвч дээрх асуудал мартагдахтай зэрэгцэн Г.Батмөнх дарга шинэ ажил хүлээн авчээ. Тодруулбал, Г.Батмөнх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар дэвшин томилогдсон байх юм.
Ийнхүү төрийн хөрөнгөөр туйлж, ард түмний бухимдлыг төрүүлж, ААН-үүдийг алдагдалд оруулсан эрхэм ийнхүү дахин өндөр албан тушаалд томилогдсон байгаа нь хэр зохистой вэ? "шударга журамт" Ерөнхий сайд болон түүний нөхөд хариулт өгөх биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна