Төрийн тусгай хамгаалалтын тамгын газрын хамт олон Монгол бахархлын өдөр тэмдэглэхээр уушийн газарт цуглаж, бөөндөө архидан согтуурсан байна. Энэ үеэр хурандаа ТТХГ-ын Тамгын газрын дарга н.Батбилэг, тус газрын Сургалт хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа н.Түмэнбаяр, хошууч н.Энхтөр нар нь залуу ажилтнуудаа дарамтлах зодох үйлдэл гаргасан гэх мэдээлэл байна.
Хамгийн ноцтой нь уг хэрэг гарах үеэр байсан 2-3 эмэгтэй ажилтанд ёс бусаар харьцах, бэлгийн дур хүслээ тулгах, бие эрхтэнд нь халдах үйлдэл хийхийг завдсан гэх мэдээлэл ч байна.
Мөн энэ үеэр тус газрын ахмад А гэх бүсгүйг хошууч н.Энхтөр, Хурандаа н.Түмэнбаяр нь бүлэглэн зодож (хана руу толгойгоор нь савсан) боож ухаан алдуулан эд зүйлийг нь булаах эвдлэх зэрэг харгис үйлдэл гаргасан аж.
Уг хэрэг нь ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа. Уг албан тушаалтнууд удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа гэх бөгөөд тамгын газартаа хэргийг нь дараад үлддэг гэх мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа энэ хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
Эх сурвалж: ТАС.mn
А.Баярмаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.57.92.242
төрийн албан хаагчийн ёс зүйгүй новшнуудыг халаач дээ өөр хүмүүс зөндөө ажилгүй сууж байнаа
Хариулах202.179.26.42
Хурандаа цолтой хүмүүс хамгийн их хэрэгт холбогдох юм. Ер нь хурандаа гэдэг цол нь "би хэнд ч дийлдэхгүй" гэсэн ойлголт төрүүлдэг болжээ. Доодхоо захирч чадахгүй малуудаар төр хамгаалуулж яана? Үдэр түргэн хөөж явуул. Прусс унаад халтуур хийж амьдарцгааг. Төрийн хайр дааж чадахгүй бол хохи нь.
Хариулах103.26.194.35
Turiin tusgai ner zuusen 3kmt guij chadahgui hugshin bandi nariig an shalgaad hori
Хариулах66.181.161.59
what
Хариулах