Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв.
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг анхлан хийсэн бөгөөд Ази тивдээ тэргүүнд орох анхдагч бичмэл Үндсэн хууль байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.84
Ene sda uhsen zarligdagii. Urd hil haaltai baixad ene bid 2 zarligaar atsaa xiixewdee
Хариулах