Ерөнхий сайд үүсээд байгаа асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна

Moderator
1 цаг 8 минутын өмнө

Эрээн хот  коронавирусийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын албанаас төмөр замын боомтуудад тавих хяналтын арга хэмжээг улам чангатгахаар болсон. 

Тодруулбал, энэ сарын сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээнхот боомтод чингэлэггүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, металл бус хүдэр, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импорт, нэвтрэлтийг түр зогсоох шийдвэр гаргасан юм. 

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна. Мөн өнөөдөр 14.00 цагаас Боомтын зөвлөл хуралдах товтой байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна