Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын үед Монгол Улс, Европын Холбооны улс орнуудын хооронд хийгдэж буй ачаа тээврийн гол зангилаа бүс болсон Беларусь Улсад зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байна.
Тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй иргэд та бүхэн өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, бүрэн бүрдүүлэх, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж зорчихыг анхааруулж байна.
Түүнчлэн Беларусь Улсаар дамжин Европын Холбооны улсууд руу нэвтрэх дүрвэгсдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас Беларусь Улс болон хөрш зэргэлдээ улс орнуудын хил орчмын нутаг дэвсгэрт онцгой байдлын зэрэг тогтоогоод байгаа тул иргэд өөрийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна